Rokit Bay-ийн дисс рекорд тогтоож 1.1 сая хандалт авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

 

Хип хоп урсгалаар уран бүтээл туурвигчдын дунд түгээмэл дэлгэрсэн соёл бол дисс хийх явдал билээ. Нэгэн үе хип хоп уран бүтээлчид энэ төрлөөр дагнан өөрсдийн авьяас билгийг сорьдог байсан нь олны анхаарлыг ихээр татдаг байсан бол энэхүү соёлыг үргэлжлүүлэн реппэр Fla болон Rokit Bay нар хоорондоо дисс хийсэн уран бүтээл цацсан нь шуугиан тариад байна. 

Энэхүү диссийг реппэр Fla "Shaaltsii" дуугаараа эхлүүлсэн. Түүний уран бүтээл 21 цагийн дотор 539 мянган хандалт авсан бол Rokit Bay-ийн "Blaavgai" дуу 15 цагийн дотор 1.1 сая хандалт авч рекорд тогтоов. Түүний 2022 онд болсон "The Broken Souls" тоглолтын 99.000 төгрөгийн үнэтэй тасалбар 30 хан минутын дотор зарагдаж дуусан рекорд тогтоож байсан удаатай. 

Нэг насаар хэн ч биш байснаас нэг өдөр хаан байсан нь дээр... Энэхүү дууны үгтэй нэгэн адилаар нэг өдрийн дотор "хаан" гэдгээ дахин нотлов. 

Реппэр Fla энэхүү диссийнхээ хоёрдугаар хэсгийг удахгүй цацна хэмээсэн бол Rokit Bay тоглоом үүгээр дууссан болохыг мэдэгдэн дахин дисс хийхгүй гэдгээ албан ёсоор зарлажээ. Энэ тухайгаа тэрээр "За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дуу хийхгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяад урдах ажлууддаа төвлөрцгөөе. Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд ямар нэгэн өш хонзон санасан юм байхгүй шүү, спорт байсан гэж л харлаа. Одоо цомгийн ажилдаа 100 хувь анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.55.188.115) 2024 оны 03 сарын 26

Enenii hiideg ajil ni bagadaa avsan zovlont traumaanuudaa gadagshluulj huuhduudiin tarhi bohirduulhaas uur oligtoi um hiij bgaa haragddagui l um bilee. Uls uch tuchnuun hurungu mungu zartsuulj surguuli tsetserleg barij, gadaadiin ali gaigui gesen bolovsroliin hutulburuudiig zaah gej heden myngan bagsh mergejiltenguudiig beltgej bdag. Ene bogino uhaantai umnii huuhduudee uldeej bgaa um ni baahan traumaanuudaa l dursjuulj uldeej bgaa ni ter um bailgui dee.

0  |  0
Zochin(122.201.31.159) 2024 оны 03 сарын 25

hh

0  |  0
bi(192.82.66.181) 2024 оны 03 сарын 26

bayar hurgey, bas amjilt, bas dahin amjilt, mongoliin gyalalzsan aviyastnii neg, olon zaluusiig araasaa daguulsan sod huvguudiin neg shuu\n

1  |  0
Top