Шон Диддигийн байшин руу хууль сахиулах байгууллагынхан дайран оржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

 

АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан реппэр Шон Диддигийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан түүний Лос Анжелес болон Майами дахь гэрт нэгжлэг хийхээр дайран оржээ.

Тэд эдгээр хоёр байршилд байх гэрт нь бүрэн зэвсэглэсэн байдалтай нэвтрэн орсон бөгөөд дөрвөн эрэгтэйг баривчлан гэрээс нь гаргаж байгаа нь бичлэгт үлджээ. Эдгээр эрэгтэйчүүд дунд Шон Диддигийн хөвгүүд болох Жастин болон Кинг нар байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Харин Шон Дидди Комбс эдгээр дунд байхгүй байсан ба түүний хувийн онгоц орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Карибын тэнгисийг зорьжээ. Түүнийг хувийн онгоцондоо суусан хэмээн таамаглаж байсан ч хууль сахиулах байгууллагын ажилчид нисэхээс өмнө саатуулан баривчилсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн байна. 

Реппэр Шон Диддиг бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган шалгаж байгаа бөгөөд тэрээр дээрх хэргүүдийг эрс няцааж буй. Хамгийн сүүлд түүний продюсероор ажилладаг байсан Жонс хэмээх эр түүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа дурдахын сацуу Шон Диддиг насанд хүрээгүй охид болон биеэ үнэлэгч нарын хамт хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, секс үдэшлэг зохион байгуулсан тухай дурдан олон цагийн видео болон аудио бичлэг хийсэн тухайгаа холбогдох албанд мэдүүлсэн байдаг. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.127) 2024 оны 03 сарын 27

анусын хамаг нэртэй одууд бүгд бага насны хүүхдийн цус ууж таашаал авдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг нь аль хэдүйн ил болсон\n

0  |  0
Top