Жүжигчин Ким Сү Хёны тоглосон "Queen of Tears" кино үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Тэрээр уг киноны нэг ангид хэдэн төгрөгийн цалин авсан болох нь олон нийтэд ил болжээ.
Эдгэршгүй өвчтэй өв залгамжлагч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон залуугийн дүрд тоглосон тэрээр уг киноны нэг ангид 800 сая вон буюу Монгол мөнгөөр 2 тэрбум орчим төгрөгөөр тогложээ. 16 ангитай энэхүү киноны нийт ангид Ким Сү Хён 12.8 тэрбум вон буюу ойролцоогоор 32 тэрбум төгрөгөөр тоглосон байна.
Уг драмын нийт төсөв 40 тэрбум вон болсон тухай эх сурвалжууд дурдсан. Харин Ким Сү Хёнийг кинондоо тоглуулахын тулд киноныхоо нийт төсвийн 1/3-ийг зарцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа аж.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчнээр жүжигчин И Жүн Жэ тодроод буй. Тэрээр "Squid Game 2" киноны нэг ангид 1.3-1.5 тэрбум воноор тоглож байгаа ажээ. Харин жүжигчин Ким Сү Хёны цалин тус улсын А зэрэглэлийн одод бодох Сун Хе Гё, Жон Жи Хён нарын цалинтай дүйцэхүйц хэмжээнд байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна.
Энэ хэмжээний өндөр цалин авсан Ким Сү Хён шоу ертөнцөөс арчигдах шахаад буй Ким Се Рунтай үерхэж байгаа гэх цуурхалд өртсөн нь "Queen of Tears" киноны амжилтад нөлөөлж болзошгүй хэмээн шүтэн бишрэгчид нь дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )