T-ara хамтлагийн гишүүн А Рым амиа хорлохыг завджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 27

 

Өмнөд Солонгосын охидын T-ara хамтлагийн гишүүн асан А Рым амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгджээ. 

Тэрээр өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-ний өглөө үүрээр амиа хорлохыг завдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна. А Рымын хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа хэдхэн хоногийн өмнө олон нийтэд зарласан. Энэ тухай нийт 5 хуудас бичвэр нийтэлсэн тэрээр хүүхдийнхээ хамтаар хүчирхийлүүлж байсан тухайгаа дурдаж, зургуудаа хавсаргажээ. 

Түүнийг хоёр дахь хүүхдээ тээж байх үед нөхөр нь мөрийтэй тоглоомонд донтон, биеэ үнэлэгч авах зэрэг үйлдэл гаргаж байсан тухай дурдсан тэрээр гэрлэлтээ хуулийн дагуу салгуулахаар тэвчиж байсан болохоо бичвэртээ дурдсан байна. 

Хосууд 2019 онд хуримаа хийж, 2023 оны 12 дугаар сард хоёр тийш болж буйгаа зарласан. А Рымын хувьд гэрлэлтээ хууль ёсны дагуу цуцлуулахаар бэлдэж байгаа хэдий ч шинэ хайр дурлалтай учирсан тухайгаа дурдаж байсан. Өмнөх нөхрийнх нь сүрдүүлэг хэрээс хэтэрч, түүнийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх дуулиан дэгдсэний улмаас ийнхүү амиа хорлох сонголт хийсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.167.4) 2024 оны 03 сарын 27

Ийм шар мэдээ хэнд хэрэгтэй байдаг юм бол

0  |  0
Top