Хан Га Ин, Ён Жон Хүн нар 19 жилийн дараа анх удаа хамтдаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 27

 

Жүжигчин Хан Га Ин, Ён Жон Хүн нар гэр бүл болоод 19 жил болж байгаа ч хамтдаа анх удаа сурталчилгааны зураг авалтад оролцжээ. 

Энэ тухайгаа Хан Га Ин "19 жил ханилсан ханьтайгаа анх удаагаа хамт зураг авахууллаа. Хайрт Фредийн хамт" хэмээгээд хэд хэдэн зургаа шүтэн бишрэгчдэдээ зориулан нийтэлсэн байна. Халуун дулаан, хайр гэрэлтсан харцаар нэгнээ ширтэх хосууд яг л 19 жилийн өмнөх шигээ харагдаж байгааг шүтэн бишрэгчид нь онцолжээ. 

Хосууд 2005 онд гэрлэж хүү, охинтой болсон бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хийгээд үлгэр жишээ хосууд болсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top