BLACKPINK хамтлагийн Лиса 27 нас хүрлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 27

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Лисагийн төрсөн өдөр өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-нд тохиож байна. Тэрээр энэ жил 27 нас хүрч байгаа бөгөөд хамтлагийн гишүүд нь түүнд халуун дотно үгтэй мэндчилгээ дэвшүүлжээ. 

Жисү Лисад илгээсэн мэндчилгээндээ "Бидний хайрт Лили, чамайг би дунд сургуульд байхдаа анх харж байж. Жилээс жилд том хүн болж байгааг чинь харах таатай байна. Одоо чи миний хэцүү үедээ түшиж болохуйц насанд хүрсэн том хүн болжээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Явж дахин амттан авч идэцгээе. Чамдаа хайртай шүү, үргэлж чиний талд байх Шүү-ээс" хэмээсэн бол Рөүс мөн л бэлтгэгдэгч байх үеэ дурссан бичвэр бүхий мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрээр мэндчилгээндээ "Найз Лиса минь, төрсөн өдрийн халуун мэнд хүргэе. Чамайг бодох төдийд 18-тай байсан үе минь санаанд орж байна. Бид Тэйлорын тоглолтыг үзээд хамтдаа нулимс дуслуулж байсан үе хамгийн түрүүнд санаанд орж байна. Тэр үед хурдхан 22 нас хүрмээр санагдаж байсан сан... Гэтэл бид хэзээдээ ийм хурдан том болчхов оо. Бид үнэхээр хөөрхөн байсан. Гэхдээ одоо ч гэсэн өхөөрдөм биш гэж үү? Найзын хувиар би чамайг маш ихээр түшиж тулж, хамтдаа олон зүйлийг даван туулсан юм шиг санагддаг. Тиймээс баярлалаа. Өнгөрсөн бүх цаг хугацаанд чамтай хамт байх үнэхээр хөгжилтэй байсан шүү. Цаашид улам бүр догь бүсгүйчүүд болцгооё. Энэ олон жилийн турш миний найз байсанд баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе Hunny Bunn. Хайртай шүү" гэжээ. 

Харин Женнигийн зүгээс "Хоол идэж яваад тааралдсан нь. Төрсөн өдрийн мэнд хүргэе Лиса. Чи бол миний хувьд мөнхөд бүжгийн хатан хаан шүү. Чамайг энэ өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээсэй гэж хүсэж байна" хэмээсэн байна. 

BLACKPINK хамтлагийн гишүүдийн хувьд хамтлагийн үйл ажиллагаанд оролцохоос бусад үед хувийн ажилдаа цаг гаргаж буй. Завгүй цагийн хуваарийн улмаас тэр бүр уулзаж чадахгүй байгаа хамтлагийн гишүүд ийнхүү инстаграмаар дамжуулан мэнд хүргэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top