.png)
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд нийт 216 уран бүтээлч оролцсоноос шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлч шалгарчээ.
Ингээд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийг танилцуулъя.
Шилдэг Дуу хөгжмийн бүтээл- “RISING SUN” Пянз цомог Эрдэнэбаатарын Шүтээн

Шилдэг хөгжимчин- Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин Ганхуягийн Солонго /СТА/
.jpg)
Шилдэг удирдаач- Үндэсний Урлагийн их театрын Удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр /СТА/

Шилдэг дуучин- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын Гоцлол дуучин Баасансаүрэнгийн Энхнаран /СТА/
.jpg)
Шилдэг дуучин- Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр /МУУГЗ/

Гэрэл зургийн шилдэг бүтээл- "БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС” Гэрэл зураг, танин мэдэхүйн бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа
.jpg)
Шилдэг архитектурын бүтээл- “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/
.jpg)
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл- “МОНГОЛ ЭР ХҮН” Хүрэл баримал бүтээлээр Уран барималч Түмэннастын Даваасамбуу

Шилдэг дизайны бүтээл- “УРЬХАН БРЭНД 2023” Коллекц бүтээлээр "Урьхан" брэнд

Шилдэг хувцас загварын бүтээл- “ҮҮЛЭН ЦУВРАЛ” Коллекц Батжаргалын Ганбаатар

Шилдэг соёлын өвийн бүтээл- “МОНГОЛ ӨВ СОЁЛ” Виртуал үзмэр "Central" Телевиз

Шилдэг цахим бүтээл- "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо

Шилдэг зар сурталчилгааны бүтээл- “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ - УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ” нөлөөллийн аян "АПУ" ХК

Шилдэг ном хэвлэлийн бүтээл- “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
.jpg)
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг- “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн

Шилдэг судлаач- Монгол Улсын Консерваторийн багш ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ /Доктор/Sc.D/, профессор/
.jpg)
Шилдэг бүжигчин- “Амка данс студи”-ийн бүжигчин Энхтуяагийн Амаржаргал

Шилдэг бүжиг дэглээч- Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч Хатанхуягийн Хашхүү /СТА/

Шилдэг зураач- Про театрын найруулагч, зураач Будын Анхбаатар
.jpg)
Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч- Шагдарсүрэнгийн Гүрбазар /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/

Шилдэг продюсер- Үндэсний Урлагийн их театрын дуучин Дашдамбын Ширмэнтуяа /МУГЖ/

Шилдэг жүжигчин- Про театрын жүжигчин Цэгмэдийн Төмөрхуяг /МУГЖ/

Шилдэг найруулагч- Улсын драмын эрдмийн театрын найруулагч Чойнхорын Найдандорж /МУУГЗ/
.jpg)
Шилдэг кино урлагийн бүтээл- Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино
.jpg)
Шилдэг тайзны уран бүтээл- “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
му гавьяат , му ста нараа яай даа гэж байхад бас юун мөнгөн мод вэ