Пол Пирс: Хэрвээ Леброн энэ жил түрүүлбэл Жордантай харьцуулах хэрэггүй болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 30

“Лос Анжелес Лейкерс”-ийнхэн плей-оффт амжилттай тоглож, аварга болж чадвал сүүлийн хэдэн жилийн туршийн яриа болсон Майкл Жордан, Леброн Жэймс хоёрын хэн нь NBA-гийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин бэ? гэх асуулт эзнээ эргэлт буцалтгүйгээр олно гэж Пол Пирс хэлсэн байна. 

“Энэ удаад Леброн Жэймсийн баг аварга болж чадвал хамгийн аугаа амжилт болж бүртгэгдэх болно. Тийм ээ, цувралд 1:3-аар хожигдож яваад яаж ялагчаар тодорч байхыг нь бид өмнө нь харж байсан. Гэхдээ одоо Леброн 39-тэй. “Лейкерс” ч бүсийнхээ 9 дүгээр байрт явна. Тэгээд бас бүсийнхээ 6 дугаар байраас доош бичигдсэн нэг ч баг аварга болж байгаагүй гэсэн түүх бий.

Хэрвээ тэд аварга болчихвол бүх цаг үеийн хамгийн аугаа амжилт гэж хэлээд байгаа нь ийм учиртай юм. Майкл Жордан хэнбугай ч байлаа гэлээ ийм амжилт бол илүү яригдаж, бичигдэх болно. Леброны үзүүлэлт, статистикуудыг хар л даа. Бүх дээд амжилтуудыг эвдчихсэн байгаа. Хэзээ нэгэн цагт “Ээ бурхан минь, энэ чинь яадаг залуу вэ?!” гэж хүлээн зөвшөөрөх л болно. Тэр цагт түүнийг хамгийн аугаа гэдэгтэй маргах зүйлгүй, харьцуулалт хийх ч хэрэггүй болно” хэмээн Пол Пирс өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.82) 2024 оны 03 сарын 30

Леброн мэтийн амьтан яаж агуу Жордантой зүйрлэгдэх вэ дээ. Жордан 6 жил дундаа тасалдаж бкйсбол тоглоогүй бол наад амжилт гээд бгаа тоог Леброн энэ насаараа тоглосон ч гүйцэхгүй блаа. Тэгээд ч Жордан 6 удаагийн аварга хүн. Дэлхий нийтээрээ хаан гэж зөвшөөрөгдсөн хүн.

1  |  0
Зангараг(66.181.177.182) 2024 оны 03 сарын 30

Леброн бол зүгээр нэг гоол хийдэг бол Жордан бүр нисэж очоод гоол хийдэг байсан шүү дээ.

1  |  0
Top