Зүүн Азийн олимпид манай баг тамирчид амжилттай оролцсон. Гэхдээ Монголд ирсэн хойноо тамирчин бүхэн нэгэн “битүү морины” тухай ярилцаж байлаа. Уулын цанын тэмцээнд анх удаа оролцсон атлаа долдугаар байр эзэлсэн Ж.Төгсзаяа охин тэрхүү ярианы сэдэв болсон юм. Цана нь сугарч хугацаа алдаагүй бол гарцаагүй медалийн тавцанд гишгэх байсан Ж.Төгсзаяа “Хүн аалз” хочтой бөгөөд уулын спортын мастер Чагнаа багшийн шавь. Тамирчдын яриагаар Ж.Төгсзаяагийн цана сугарсан явдал гайхах явдал огт биш гэнэ. Яагаад гэвэл Ж.Төгсзаяа Монголдоо ханан хадны тэмцээнд мөн л анх оролцоод алт, мөнгөн медалийн эзэн болсон юм. Охины төрөлхийн авьяасыг биширсэн Чагнаа багш тэр цагаас хойш дэргэдээсээ салгаагүй бөгөөд Азийн наадамд ялалт байгуулна гэж тооцоолсон байна. Гэхдээ анхны тохиолдол бүхэнд энэ охин ялалт байгуулаад байвал биеэ тоож, бэлтгэлээ тасалж болох магадлалтай санагдсан гэнэ. Иймд үхэхээс бусдыг үзсэн хашир анжгай Ж.Төгсзаяа охины хөлд том цана углан зориуд “хоролмаатжээ”. Дээр үеийн бөхчүүд бяр сайтай бөхийг “янагладаг” шиг л үйл явдал болоод өнгөрч. Ж.Төгсзаяа өнгөрсөн 3 сарын 2-нд Солонгос улсад болох уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ниссэн юм. Дашрамд хэлэхэд цөөхөн сарын хугацаанд Чагнаа багшийн “цээжний гөлөг” болсон бяцхан тамирчныг Японы дасгалжуулагч шууд урвуулах оролдлого хийсэн гэнэлээ.
Н.Бэрх. zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )