Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, эмэгтэйчүүд Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа нэг дор хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэйчүүдийн багийн ахлагч О.Хулан: “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг авчирсандаа маш их баяртай байна. Бидний ард байсан бүх монголчууддаа баярлалаа” гэв.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:
А.Ананд
А.Азбаяр
С.Биндэръяа
Ч.Тэмүүлэн
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:
Б.Ариунцэцэг
М.Цэрэнлхам
О.Хулан
Ө.Индра
Сэтгэгдэл ( 4 )
Монгол аархал омогшил шvv та нар амжилт
мУНДАГ
МУНДАГ,БАХАРХАЖ БАЙНА
МУНДАГ