М.Анхцэцэг тэргүүтэй 14 тамирчин “Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг, 71 кг-д .Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Пукетыг зорьсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top