И Жэ Үг, Карина нар олны хэл амнаас үүдэн салахаар шийдсэн гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

 

Жүжигчин И Жэ Үг болон Aespa хамтлагийн гишүүн Карина нар үерхэж байгаа гэх мэдээлэл өнгөрөгч хоёрдугаар сард цацагдсан.

Хосууд энэ оны нэгдүгээр сард Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногт оролцох үеэрээ танилцаж анхны харцаар бие биедээ дурласан гэдэг. 

Харамсалтай нь хосууд үерхлийн мэдээ цацагдснаас 5 долоо хоногийн дараа салж буйгаа олон нийтэд мэдээлсэн байна. Тэдний салалтын шалтгаан олон нийтийн хэл ам болон шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл дундуур байдлаас үүдэлтэй тухай харьяа энтертайнментууд нь мэдээлжээ. 

Aespa хамтлагийн гишүүн Карина үерхлийн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн бол И Жэ Үгийн агентлаг эдгээр хүмүүсийн тухай гүтгэлэгийн шинж чанартай цуурхал, нэр хүндэд нь халдсан мэдээ мэдээлэл цацсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг мэдэгдээд байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
к(66.181.176.48) 2024 оны 04 сарын 03

Тэр хэл ам гээд байгаа нь их сонин юм байна лээ, хүмүүс өөрсдийн шүтээнээ нэр муутай хүмүүсээс хамгаалах оролдлого гэж болох юм. Өөрсдийн шүтээнээ шүтээд аз жаргалтай байж байтал тэр орон зайд нь таалагдахгүй хүмүүс орж ирвэл маш их бухимддаг гэж ойлгож болно. зарим одууд авьяастай, царайлаг хэрнээ сэтгэл татам байдаггүй. Тэнэгдүү түрэмгий одуудад олон хүн дургүйцдэг юм байна лээ. Түүнээс биш бүгд гэрлэх гээд дараалаад зогсчихсон гэсэн үг биш .ккк

1  |  0
Top