Үзэлтээрээ тэргүүлсэн "Marry my Husband" киноны од жүжигчин Сун Ха Юүнийг ахлах сургуульд байхдаа дээрэлхэлтийн хэрэг үйлдсэн гэх дуулиан дэгдээд байгаа билээ.
Түүнийг ангийнхаа хүүхдийг дээрэлхснээс үүдэн өөр сургууль руу албан шилжиж байсан, шалтгаангүйгээр нэг сурагчийг 90 минутын турш алгадсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ тал дээр жүжигчин бүсгүйн харьяа энтертайнмент албан ёсны тайлбар хийжээ.
"King Kong by Starship" энтертайнментийн зүгээс "Сургуулийн дээрэлхэлтийн хэрэг үйлдсэний улмаас Сун Ха Юүнийг Банпо ахлах сургуулиас албадан шилжүүлсэн нь үнэн. Харин сүүлд гарсан мэдээллийн тухайд Сун Ха Юүн тэр хүнтэй уулзаж байгаагүй. Бид дотоод сүлжээгээрээ энэхүү гүтгэлэгтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах ажлыг онлайнаар үргэлжлүүлж байна" гэжээ.
Энэхүү дуулиан дэгдсэний улмаас жүжигчин бүсгүйн гол дүр бүтээсэн “History of Lovers” киноны цацагдах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Балай булличид хохь нь ээ. Тэр мишээл, номин, жэрри нар ч бас юу в дээ. Аваад ир, хүрээд ир нүүрэлдэе, цагдаа дээр таарая ч гэх шиг. Аргагүй монголын одын тоос доо зайлуул.