Жүжигчин И Мин У БНСУ-ын бэлгэ тэмдгээр тодорчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

 

Өмнөд Солонгосын жүжигчин И Мин У 11 жил дараалан олон улсад хамгийн алдартай Солонгос жүжигчин гэх алдрын эзэн болжээ. 

Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Солонгосын олон улсын соёлын солилцооны сангаас гаргасан "2024 оны гадаад дахь Солонгос соёлын тухай судалгаа"-аар жүжигчин  И Мин У дэлхий дахинаа хосгүй алдар нэртэй болохыг харуулжээ.

Түүний тоглосон кино драмууд нь к-поп урлаг хүчтэй тархаж буй Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн үзэгчдийг байлдан дагуулж, Ази Номхон далай, Америк, Европ, Ойрхи Дорнод, Африк зэрэг олон улс үндэстний дунд явуулсан санал асуулгад тэргүүлжээ. 

Сонирхолтой нь И Мин У "Санаанд тань хамгийн түрүүнд орсон солонгос жүжигчин" гэх судалгаанд мөн л тэргүүлж, солонгос соёлын бэлгэ тэмдгээр тодорчээ. 

Одоогийн байдлаар жүжигчин И Мин У "Omniscient Reader's Perspective" хэмээх киноны зураг авалтад ороод байгаа бол тун удахгүй "Apple TV+"-аар цацагдах "Pachinko" киноны хоёрдугаар ангиар эргэн ирэх гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(66.181.161.238) 2024 оны 04 сарын 07

Waw minii shvteen

0  |  0
е(202.179.26.150) 2024 оны 04 сарын 04

Эдэнд сахал үс гэж байдаггүймүү. Ямар ч эр хүний шинжгүй гялалзсан цагаан нүүр л байхын

0  |  1
би(59.153.112.134) 2024 оны 04 сарын 03

будмал хүүхэн байна

0  |  0
Top