Од гэдэг чинь ийм л байдаг даа

Админ | Zindaa.mn
2024 оны 04 сарын 05

 

Мэргэжлийн сагсанбөмбөгийн хамгийн хүчирхэг лиг болох NBA( National Basketball Association)-ийн аварга цолыг зургаан удаа хүртэж, тус лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор мөн л зургаан удаа тодорч явсан, эдүгээ 76 настай домогт сагсанбөмбөгч маань аваргын дөрвөн бөгж, MVP -ийн гурван цом тэргүүтэй өөрийн олон тооны шагнал, үнэ цэнэтэй, дурсгалт зүйлсээ дуудлага худалдаагаар зарж, олсон 2,8 сая ам.долларыг хүүхэд, залуусын боловсролыг дэмжих санд хандивлажээ.

NBA-ийн "Алдрын танхимын" гишүүн домогт сагсчин маань

"Өрөөндөө аваргын бөгж эсвэл цомоо хадгалах уу, эсвэл хүүхдүүдэд амьдралаа өөрчлөх боломж олгох уу гэвэл сонголт нь маш энгийн: Бүгдийг нь зар!" хэмээн өгүүлжээ.

Цөөнгүй тооны ном бичсэн цуут сагсанбөмбөгч Карим Абдул Жаббар:

" Хүүхдүүд бүгд л Леброн Жэймс, Жей-Зи эсвэл Бейонсе шиг од болохыг хүсдэг. Гэхдээ тэд боловсролын боломжоороо юу хийж болох талаар бодитой төсөөлөлтэй байдаггүй. Тиймээс би цөөн ч болов хүүхдийг эрдэмтэн, техникч, инженер болох замд оруулахыг хүсдэг.

Хүн бүр л чадах чинээгээрээ хүүхэд залуучуудын боловсролд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Нийгэмд оруулсан хувь нэмэр нь бидний авсан шагналаас илүү юм" хэмээн ярьж байна.

Боловсрол эзэмших нь илүү сэтгэл хангалуун амьдралын түлхүүр гэдгийг Карим мэддэг ажгуу.

Ц.Энхтүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top