Өмнөд Солонгосын ахмад жүжигчдийн нэг Сон Мин Хён 70 насандаа таалал төгсжээ.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр жүжигчин Сон Мин Хён цөсний хорт хавдар гэх оноштойгоор эмчлүүлж байгаад ийнхүү таалал төгссөн байна. Тэрээр өмнө нь нь элэгний хорт хавдраар өвчилж, 4 удаа хагалгаанд орж, уг өвчнөө ялан дийлсэн ч цөсний хорт хавдар өвчний өмнө ийнхүү хүчин мөхөстжээ.
Талийгаач Сон Мин Хён 1966 онд жүжигчний гараагаа хүүхдийн жүжигт тоглон эхлүүлж байжээ. Бидний сайн мэдэх "The Legend", "Sky Castle", "Hot Stove League", "Mr.Queen" зэрэг уран бүтээлүүдэд оролцон тоглосон тэрээр 2007-2019 оны хооронд нийт 17 улирал үзэгчдийн хүртээл болгосон "Rude Miss Young-ae" хэмээх кинонд Ян Эгийн аавын дүрд тоглосон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ум ма ни бад мэ хум