Жүжигчин И Сын Ги болон И Да Ин нар хуримын нэг жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хосууд өнгөрсөн оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ганнам дүүрэгт орших "Grand InterContinental Seoul Parnas" зочид буудалд хуримаа хийсэн. Болзож эхэлснээсээ хойш 2 жил гаруй хугацааны дараа болсон энэхүү хуримын ёслолын дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сард хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Хуримын ойдоо зориулан өмнө нь дэлгэж байгаагүй хуримын зургуудаа нийтэлсэн И Да Ин "Бидний хуримын анхны ойн баярын мэнд хүргэе. Цаашид ч бие биедээ найдсан хэвээр байя" хэмээжээ.
Тэдний харилцаа хүнд хэцүү олон зүйлсийг авчирсан. Тэр дундаа жүжигчин И Сын Ги карьераа алдах хүртэл эрсдэлд хүрээд байсан ч хайр дурлалынхаа өмнө нь бүхий л хариуцлагыг хүлээж, гэр бүлээ хамгаална гэдгээ илэрхийлж байсан билээ.
Ингээд хосуудын өмнө нь дэлгэгдэж байгаагүй хуримын зургуудаас хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
Солонгос бацаануудын зураг дарах асуудал Чингисийн монголчууд ыидэнд ямар хамаа бнаа?