Жүжигчин Ма Дун Сог ирэх тавдугаар сард ХУРИМЛАНА гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ма Дун Сог өөрөөсөө 17 насаар дүү найз бүсгүйтэйгээ хуримаа хийхээр болсон тухайгаа өнөөдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр олон нийтэд зарлалаа. 

Хосуудын хурим ирэх тавдугаар сард болно. Хуримын ёслолоо гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Жүжигчин Ма Дун Сог 2016 онд Е Жон Хва хэмээх бүсгүйтэй болзож байгаа болохоо олон нийтэд мэдэгдсэн. Е Жон Хва нь загвар өмсөгч, инфлүенсэр чиглэлээр ажилладаг бөгөөд хосууд 2021 онд гэрлэлтээ бүртгүүлсэн ч цар тахлын улмаас ийнхүү хуримын ёслолоо хойшлуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намуун(106.154.145.155) 2025 оны 03 сарын 13

Залуухан гоё юм аа эмэгтэй хүн нь

10  |  1
Мөнхэрдэнэ(202.126.90.169) 2025 оны 03 сарын 13

Wow nice

5  |  2
Болорзаяа(66.181.161.201) 2025 оны 03 сарын 13

Надаа бол хамаагүй манай ах жаргалтай байвал хамаагүй шдээ тэр эгч бас хөөрхөн байсан хайртай шүү ахаа

19  |  1
Зочин(202.126.88.210) 2025 оны 03 сарын 13

17насаар дүү хүүхэн тэй суугаад woowldaa

15  |  0
Top