“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ноос мэдэгдэл гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

 

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ны Урт Хугацааны Төлөвлөгөөний дагуу лигийн хөгжлийг дараагийн шатанд оруулахтай холбогдуулан “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” нь UEFA-тай хамтран “League Development Programme” төслийг эхлүүлэхээр болсон.

Энэ төслийн хүрээнд “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ны Үндэсний Дээд болон Нэгдүгээр лигүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн болгох, Олон Улсын стандарт, дүрэм журмуудын хүрээнд бизнесийн агуулгаруу нэвтрүүлэх, Лигийг олон нийтэд сурталчлах, лигийн үнэ цэнийг өсгөх, лигийн клубуудийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих зорилгоор шат дараалсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”, “Лигийн Очир зөвлөл”, “Монголын спорт корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23/04 дугаартай Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Тус санамж бичгийн дагуу Лигийн зохион байгуулалтын үйл ажиллагаа туршилтын ажлын гүйцэтгэлийн хүрээнд явагдаж байна. Туршилтын хугацаанд тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгаа тул “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” нь зохион байгуулалтын зарим ажлуудыг бие даан гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид “Монголын Спорт Корпораци” ХХК үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Дээрх үе шаттай үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах урт хугацааны гэрээг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ны “Удирдах зөвлөл”-өөр батлуулах тул гэрээ байгуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хангах ажил хийгдэж байна.

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ны зүгээс “Очир Лигийн зөвлөл”, “Спорт корпораци” ХХК нарын үйл ажиллагааг ямарваа нэгэн байдлаар доголдуулсан зүйл байхгүй бөгөөд талуудын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(202.126.91.166) 2024 оны 04 сарын 20

Энэ мэдэгдэлийн дараа хэдхэн хоноод Спорт корпораци ХХК гэрээгээ цуцалсан даа.

0  |  0
Top