Жүжигчин, дуучин Женнифер Лопес дэгжин хувцасладаг нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр өнгөрсөн ням гарагт Нью Йорк хотоор зугаалах үедээ бохирдсон мэт харагдах жийнсэн өмдтэй явж байсан нь олны анхаарлыг ихээр татсан гэнэ.
Энэхүү жийнсэн өмд нь Acne Studios брэндийн жийнсэн өмд бөгөөд 620 ам.доллараар худалдаалагддаг байна. Ажлын гэмээр харагдах энэхүү жийнсээ тэрээр 59 долларын ноолууран цамц, Chanel брэндийн цүнх, Gucci брэндийн нарны шилээр тодотгожээ. Бүхэлдээ цэнхэр өнгийг хослуулсан тэрээр тэртээ 2000 оны чиг хандлагыг ийнхүү эргүүлэн авчрав.
2000 оны эхэн үед Diesel, Blumarine зэрэг алдартай брэндүүд бохирдсон мэт хэв маягтай жийнсэн өмднүүдийг худалдаанд гаргасан нь хүн бүрийн сонирхлыг татаж байсан. Харин энэхүү хэв маяг эргэн ирж, алдартнуудын сонголтод мөн багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )