Хоёр хүүхэд төрүүлсний дараах Рианна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 11

 

Дуучин Рианнагийн бага хүү Роит 8 сар хүрч байгаа бол том хүү RZA нь ирэх сард 2 нас хүрэх гэж байна. Хоёроос доош насны хоёр хүүхэдтэй байна гэдэг тийм ч амар зүйл биш. Харин тэрээр бага насны хоёр хүүхэдтэй байх ямар мэдрэмж төрүүлдгийг Interview сэтгүүлийн зураг авалтаар илэрхийлжээ. 

Уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр ирээдүйд илүү олон хүүхэдтэй болох зорилготой байгаа тухайгаа илэрхийлэн "Бурхан юу өгөхийг мэдэхгүй байгаа ч би хоёроос олон хүүхэдтэй болно гэж боддог. Би охинтой болохыг хичээх болно. Гэхдээ мэдээж хүү төрвөл дахин хүүтэй боллоо л гэж бодно" гэжээ. 

Ирээдүйд түүнийг гоо сайхны мэс засал хийлгэх бодолтой байгаа эсэх талаар нь асуухад Рианна "Би хөхөө өмнө нь байсан газарт нь буцаан авчирмаар байна. Гэхдээ суулгац хийлгэхийг хүсэхгүй байгаа учраас сойлгохыг хүсэж байгаа" гэжээ. 

Бүх цаг үеийн хамгийн загварлаг ээж гэдгээрээ алдартай тэрээр гадагш гарахын тулд хүүхдүүддээ их цаг зарцуулдаг болсноо мөн хүлээн зөвшөөрчээ. Түүний нөхөр A$AP Rocky мөн загварлаг хувцасладаг нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд нөхрийнхөө хажууд яг л туслах шиг нь харагдах болсондоо ичдэг болсон тухайгаа дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top