Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгад “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж захиж байжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын схемийг угсарч, шударга бусын хонгилыг бий болгосон, “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зориг агсны хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ярьсан бол Ерөнхий сайд асан С.Баяр Ц.Элбэгдоржийг сонгуулиар мөнгө амладаг гаж тогтолцоог эхлүүлж, 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгалаа-


УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын даргаар ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хэн, хэн рүүгээ чиглэсэн улс төрийн акц одоо ч олон нийтийн ярианы сэдэв хэвээр байна. Үндсэндээ сонгуулийн өмнөхөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг Ц.Элбэгдоржийг чиглэж, түүнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ голлох үүрэг гүйцэтгэж байгаа нь хүссэн ч, эс хүссэн ч олны анхаарал Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын зүгт чиглэлээ.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн анхны дугаарт оролцсон. Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг авлигын схемийг угсарч, шударга бусын хонгилыг бий болгосон. Хамгийн гол нь, түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зориг агсны хэрэгт холбож, гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэнд ч ойлгомжтой тайлбарлалаа. Түүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг гардуулж өгөхдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж аминчлан хэлсэн гэдгийг нь ч илчиллээ. 

Харин нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи бүр том болох гэж оролдоод буруу замаар яваад байна. Эрх мэдэл рүү улам шунаж, төрийн хулгайг дэлбэртэл нь өөгшүүлж байна. С.Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи нэг л өдөр шалгагдана. Бид 26 жилийн өмнө юу болсон, яаж шалгуулсныг түүх гэрчилнэ. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж тараадгийг хуульчид хэлнэ” гэх тайлбарыг өгөөд байна. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд ч дуудаад авлаа.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын улс төрийн “тэмцэл”-д Ерөнхий сайд асан С.Баяр оролцож, олон нийтийн сүлжээнд Ц.Элбэгдоржийн талаар ам нээсэн явдал нь үйл явдлыг улам ч сонирхолтой болгов.

Тэрбээр “Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг.  Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт нэг сая төгрөг гэв. Тэрнийг нь давуулж 1.5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны долоодугаар сарын 1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү. Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр” хэмээн жиргэжээ.

Эндээс харахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын схемийг угсарч, шударга бусын хонгилыг бий болгосон, “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зориг агсны хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг, Ерөнхий сайд асан С.Баяр Ц.Элбэгдоржийг сонгуулиар мөнгө амладаг гаж тогтолцоог эхлүүлсэн, 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутай гэдгийг хэлж байна. Түүнийг хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед тохирооноосоо буцдаг улстөрч гэдгийг нь ч тодотгохоо мартсангүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаас гадна Монголын төрд “баяртай” гэж хэлээд явсан С.Баяр Ц.Элбэгдоржийг хэн бэ гэдгийг нь илүү тодотгоод өгөх шиг боллоо.

Өнгөрсөн хугацаанд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсгийг таван ч удаа байгуулж байжээ. Тэдгээр Ажлын хэсгийг Ц.Элбэг­дорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа “тараасан” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлгийн үеэр тодотгосон. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс ял авсан ч хэрэгсэхгүй болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд нөхөн төлбөр олгох зорилгоор Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.138.250) 2024 оны 04 сарын 13

Элбэгдорж үүрэг өгч Бат- Үүл зохион байгуулсныг хүн бүхэн мэднэ! Дараагийнх нь Бат- Үүл гэж хэлүүлсэн нь бүр но- той санагдаад бг.Булган хэзээ үнэнийг хэлэх вэ?

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 13

Эбэ ч өнгөрлөө дөө оюунка сайд арайч хий хоосон зүйл ярих хүн биш

1  |  0
S(59.153.114.156) 2024 оны 04 сарын 12

44DSH SEXSY ERD80955877

0  |  0
S(59.153.114.156) 2024 оны 04 сарын 12

ANYSDI80955877 AXD

0  |  0
Зүч(202.126.89.157) 2024 оны 04 сарын 12

Сонгууль ойртох тусам нэгэн рүүгээ дайрч мөрөөрөө хүмүүсийг бүү хэл талийгчдын ясыг өндийтөл хэл ам хийдгээ зогсоовол яасан юм. Хүмүүс тэртэй тэргүй сонголтоо хийж л таарна шүү дээ. МАН -ынхан арай дэндүү юмаа. Үхэл нь ойртсон амьтан шиг л байх юм...

0  |  1
зочин(202.9.40.195) 2024 оны 04 сарын 12

ЗОРИГИЙГ ХЭЛ АЛСНЫГ ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ. Ц.ЭЛБЭГДОРЖ

0  |  0
ЗОЧИН(202.9.40.195) 2024 оны 04 сарын 13

ЗОРИГИЙГ ХЭН АЛСЫГ ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ гээд байгаа

1  |  0
ЗОЧИН(202.9.40.195) 2024 оны 04 сарын 12

ЗОРИГИЙГ ХЭЛ АЛСЫН ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ. Ц.ЭЛБЭГДОРЖ

0  |  0
S(59.153.114.156) 2024 оны 04 сарын 12

SEXSDN80955877

0  |  0
зочин(66.181.186.138) 2024 оны 04 сарын 12

улстөрчдөөс ямар муухай зүйл илэрнэ вэ ой гутмаар

1  |  0
Зочин (59.153.114.32) 2024 оны 04 сарын 12

Саяхан л Оюу Толгой г Элбэгдорж гэрээ байгуулж мөнгө авсан гээд байсан харин ч эсэргүүцэж байсныг Баяр нотоллоо

0  |  0
7(66.181.160.114) 2024 оны 04 сарын 12

Ерөнхий сайдаа дэмжиж байнаа цаад хулгайч худалч шуналт элбэгховдогыг нэг мөр монголд хүний нүүр харалтгүй болгох хэрэгтэй

0  |  0
Top