Дуучин Пак Бу Рам 30 насандаа таалал төгслөө

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

 

Өмнөд Солонгосын дуучин, хөгжмийн зохиолч Пак Бу Рам таалал төгссөн тухай мэдээллийг түүний харьяа агентлагаас мэдээлжээ. 

XANADU энтертайнментаас хийсэн мэдэгдэлд "Бид нэгэн зүрх шимшрүүлсэн, гунигтай мэдээг хуваалцахаар болсондоо хүлцэл өчье. Дуучин Пак Бу Рам 4 дүгээр сарын 11-ний шөнө гэнэт нас барлаа. XANADU энтертайнментын нийт уран бүтээлчид болон удирдлагууд гүнээ эмгэнэн гашуудаж байна. 

Түүнийг дэмждэг байсан бүх шүтэн бишрэгчдэд энэхүү гэнэтийн мэдээг дуулгах болсон нь зүрх сэтгэлийг улам ихээр шархлуулж байна. Талийгаачид дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ. 

Дуучин Пак Бу Рам нь "Superstar K2" тэмцээнд оролцож шилдэг 8 оролцогчийн нэг болж байсан билээ. 20214 онд албан ёсоор дебютээ хийж, “Beautiful”, “Celeprety”, “Sorry” зэрэг олон олон хит уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ану-Үжин(202.126.88.161) 2024 оны 04 сарын 15

Хархмсалтай юм

2  |  1
Амин-Эрдэнэ (66.181.181.164) 2024 оны 04 сарын 13

Гоё хөөрхөн жүжигчин байсан шүү хайртай шүү\n

1  |  0
Top