Домогт Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon энэ оны хоёрдугаар хагаст шинэ цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болсон тухай түүний харьяа агентлаг болох Galaxy корпорацаас мэдээлсэн байна.
Тэрээр саяхан Францын алдарт сүрчгийн брэнд Edition de Parfum Frédéric Malle-ийн үүсгэн байгуулагч Фредерик Маллетэй Солонгост уулзсан тухай түүний агентлагаас мэдэгдэв. GD энэхүү брэндтэй хамтран Musk Lavajeune Special Edition цувралаа гаргасан олны анхаарлыг ихээр татаад байна.
GD-ийн хувьд өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Түүний гэм буруугүй болох нь тогтоогдсоны дараа алдартай брэндүүд түүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж шинэ цомгийн ажлаа эхлүүлэн, ийнхүү эргэн ирэлтээ хийхэд бэлэн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )