Талийгаач Пак Бу Рамын оршуулах ёслолд оролцсон алдартнууд

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

 

Өмнөд Солонгосын дуучин Пак Бу Рам энэ сарын 11-ны өдөр 30 насандаа таалал төгссөн билээ. 

Урьдчилсан дүгнэлтээр түүнийг гаднын нөлөөгүй нас барсан хэмээсэн бөгөөд нарийвчилсан задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Талийгаачийн оршуулах ёслол өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл Асан эмнэлгийн оршуулгын танхимд болж өнгөрлөө. 

Оршуулах ёслолд талийгаачийн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран зүтгэгчид болох дуучин Ху Гак, Хо Ён Жи, Рой Ким нар оролцжээ. 

Түүнийг бид "Reply 1999" киноны дуугаар нь сайн мэднэ. 2014 онд анх "Beautiful" дуугаараа дебютээ хийж байсан Пак Бу Рам "Celepretty", "Sorry", "Pretty Bae", "Dynamic Love" зэрэг дуунуудаараа сонсогчдын талархлыг хүлээжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top