Топ модель Э.Сэлэнгэ гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй баярт мэдээгээ хуваалцжээ.
Түүний нөхөр Б.Одбаяр "Brainstorm branding agency"-г удирдан ажиллуулдаг нэгэн. Хосууд 2022 оны 7 дугаар сард Богд хааны ордон музейд хуримын ёслолоо хийж, албан ёсоор гэр бүл болсон. 2011 онд танилцаж байсан тэд анх сайн найзууд байжээ.
Энэ тухай загвар өмсөгч Э.Сэлэнгэ "Одко бусдаас хандлагаараа ялгардаг байсан. Хүн энергиэрээ ялгардаг шүү дээ. Анх уулзаж байхад энерги нь маш их таалагддаг байсан. Гэр бүл болох сонголт хийхэд түүний хүмүүжил хамгийн их нөлөөлсөн гэж хэлж болно. Эмээ минь хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэсэн хүн байсан. Одкотой найзлаад удаагүй байхад эмээ маань "Одкодоо битгий олон ааш гаргаж байгаарай" гэж хэлж байсан. Бид хоёрын хувьд нэг нэгнийхээ хажууд үргэлж хамт байж, бүхий л зүйлд нь тусалж, дэмжихийг хичээдэг. Хэнтэй ч ярьдаггүй зүйлээ хоорондоо ярьдаг. Хамгийн сайн найзууд гэж хэлж болно" хэмээн ярьж байсан удаатай.
Б.Одбаяр гэрлэх саналаа Парист тавьж байсан гэдэг. Үүнээс хойш бүл нэмж ийнхүү гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй хосууддаа аз жаргал хүсье.
Сэтгэгдэл ( 4 )
Муухай авгай нар одоо БОЛИО хүнд дандаа атаархана
Хайран охин
ene odoo yamar chukhal etgeed bolood gedes guzeegee gargaj surtalchilaad yawnaa , baidag l neg bagi baina daa
teneg carai muuai mongol haltar avgai vee