Өмнөд Солонгосын жүжигчин Жү Сон Үг 38 насандаа таалал төгссөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.
Талийгаачийн гэр бүлийнхний мэдээлснээр талийгаач тайзны бэлтгэл хийж байх үедээ гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгджээ. Түүний тархинд цус харваж, их хэмжээний цус хуримтлагдсан байсан ба 5 хоногийн дараа гэхэд тархи нь бүрэн үхэжсэн байна. Талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг өгөөмөр сэтгэлтэй нэгэн байсан тухай дурдан, эд эрхтнүүдийг нь донор болгон хандивлахаар тохиролцжээ.
Түүний зүрх болон уушгийг нэн даруй эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай байгаа эрэгтэйд хандивласан бол элэг болон бөөрийг нь мөн ижил шалтгаантай эмэгтэй өвчтөнд хандивласан байна.
Сэтгэгдэл ( 0 )