Thunder-т алга ташъя I Та намайг мэднэ, ээж ээ

2024 оны 04 сарын 19


Монголын олны танил хүмүүсээс бүх насны хүмүүст таалагддаг, жинхэнэ нөлөөлөгч, реппер Б.Өлзий-Учрал буюу Thunder өөрийн уран бүтээл, хувь хүний карьертаа томоос том А үнэлгээ авлаа. 

Түүний “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны албан ёсны дуу болох “Та намайг мэднэ, ээж ээ” дууны клип өчигдөр 23:00 цагаас цацагдсанаасаа хойшхи 11 цагийн хугацаанд 43,325 үзэлттэй болжээ. 

Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд хандан зохион байгуулж байгаа, жинхэнэ цаг үеэ олсон энэ аяны элч төлөөлөгчөөр Thunder-ыг сонгож, албан ёсны дуугаа бүтээлгэсэн нь үнэхээр маш оновчтой сонголт болж чадсаныг магтмаар байна.

Учир нь өнөөгийн ихэнх уран бүтээлчид залууст сайн үлгэр дууриал үзүүлэхээсээ илүү өөрсдийн муу түүхтэй байдаг.

Нийгэмд уран бүтээл, үзэл бодлоороо "шүгэл үлээж", аав, ээжүүдэд,  ялангуяа өсвөр үе, залуучууд руу чиглэсэн хамгийн том ухаарал өгч байгаа  Thunder-ын нөлөөллийг дэмжихийг уриалж байна. 
 



“Та намайг мэднэ, ээж ээ”
 

Найзууд нэгнээ хамгаал

Танихгүй байсан ч өмгөөл 

Хорвоо хэтэрхий хатуу 

Ярьцгаа зөөлөн өнгөөр

Битгий бусдад гай бол 

Битгий бусдын бай бол 

Өөрийн хилээ тогтоо

Зураасаа чи байгуул

Хөгжилдөх найз ховор ч 

Хөгжимтэй найзална 

Өвчин гэж хэлэхгүй ч 

Өсвөр насанд гэмтэл бий 

Хүмүүстэй муудалцсан ч 

Гэрээсээ нууцална 

Өнөөдөр нь зугатаасан ч 

Маргааш тэнд уулзалдана 

Даруу нэгнийг гоочилно 

Дараа нь би гэж оочирлоно 

Дандаа дарсаар байгаад сүүлдээ 

Мэдрэмжүүдээ цоожилно 

Найзыг нь үгээр идэж байхад 

Зарим нь зүгээр ажиглана 

Худлаа сүрээр томрон 

Айдсыг чинь тэд зөвөөр ашиглана 

Сургуульдаа явмааргүй 

Сургуулилттай нохой шиг 

Ирцээ өгөхөөр гарч явна

Цухуйдаг 7 цагт 

Бүгд л дүн ярихаас биш 

Хэн нь ч хүн болгохгүй 

Бусдыг буланд шахсан бацаан 

Ангийн төв болохгүй 

Сошиал дээр дайруулна 

Хэзээ хойно цайруулна 

Хэрвээ үхчихсэн байх юм бол 

Хэдэн пост найруулна 

Хүнийг хайрладаггүй хөвгүүд 

Охидыг яаж хайрлана аа

Ангийг дааж авсан багш 

Үүнд яаж хариулна аа

ДАХИЛТ

Та намайг мэднэ ээж ээ 

Шалтаг тоочоод гомдож байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Доромжлуулсан ч гундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хичээл таслаад унтаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хэзээ ч хүү чинь дундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Ажлаас зугатаад хэвтэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Цамцны зах нь хиртэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Буруу юм хийж эвдэрч байгаагүй 

Би гэхдээ мэднэ 

Миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүйг 

Өссөн орчин жолоочоор биш 

Нийтийн автобусаар би зорчино 

Сургууль чиний гэр гэнэ 

Тэгвэл миний хувьд бол би бол зочин 

Сошиал хөгжихөөс өмнөх зүйлийг 

Сонсвол та нар бараг цочно

Сэтгэл зүй мүй ярих юм болвол 

Эмч нь хэлнэ тэвч ээ хохьчино 

Хүмүүжилтэй айлын хүү

Хүмүүжилгүй айлын хүү 

Гэр гэрээсээ гараад 

Тэд нар бүгд л нэг газар очно 

Эцэг эхийн өгсөн нэрийг 

Эргүү бандийн өгөх хоч нь 

Дарна бүгд л харна хэрвээ

Хэлэх юм болвол болно тэр нь ховч нь 

Тааруу хуучин хувцастай 

Хуучны муудсан утастай 

Танайх хаана юм? ээжийн чинь ажил? Ямар багш нь хүртэл асууна 

Хүний эрхийн мэдрэмжгүй 

Хүнийг хэрхэхийг мэдэхгүй 

Хүүхдүүд нэгнээ дарлаж байхад 

Бусад нь харчихаад зүгээр нууна 

Хувийн сургуульд сурлаа гээд 

Хогийн зантай бол чи хэн ч биш 

Хавийн бацаан цуглуулаад л 

Худлаа амтай бол чи хэн ч биш 

Дорой нэгнийг дээрэлхдэг 

Далдага зан чинь эрийн шинж биш 

Балай тогтолцоог тасла л даа

Ямар тасардаггүй гинж биш 

ДАХИЛТ

Та намайг мэднэ ээж ээ 

Шалтаг тоочоод гомдож байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Доромжлуулсан ч гундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хичээл таслаад унтаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хэзээ ч хүү чинь дундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Ажлаас зугатаад хэвтэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Цамцны зах нь хиртэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Буруу юм хийж эвдэрч байгаагүй 

Би гэхдээ мэднэ 

Миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүйг 

Та намайг мэдэхгүй ээж ээ

Хичээлд явах дургүй байсныг минь 

Та намайг мэдэхгүй 

Хамгийн дургүй газар сургууль байсныг минь 

Ангиа солиод сургууль шилжээд 

Дасах гэж хэцүү байсныг минь 

Гадаа гарах дургүй 

Анзаарах юм бол гэрсүү байсныг минь 

Та намайг мэдэхгүй багшаа 

Хэнд ч гайгүй гэмгүй байсныг минь 

Та намайг мэдэхгүй багш аа 

Сурлага муудахад эвгүй болсныг минь 

Танай ангид орж ирэхдээ

Эхлээд эвдрэлгүй байсныг минь 

Самбарын өмнө загнаж байхад чинь  

Би итгэлгүй болсныг минь 

Та нар мэдэхгүй

Гэртээ харихад ямар зураг угтдагийг 

Та нар мэдэхгүй

Хааяа намайг гэрээс зугтдагийг 

Та нар мэдэхгүй

Хүний түүх болоод үзэл бодлыг нь 

Тэгсэн мөртлөө гаднаас нь шүүнэ 

Хардаг өмссөн гутлыг нь 

Чи над шиг асуудалтай бол 

Битгий хав дараарай

Миний хийгээгүйг хий 

Хэлээгүйг хэл давж гараарай 

Бүгдийг нь шийдээд 

Тайван унт битгий хар дараарай

Босож зогсоод бүгдэд хэлчих 

Одоо харж байгаарай гэж 

ДАХИЛТ

Та намайг мэднэ ээж ээ 

Шалтаг тоочоод гомдож байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Доромжлуулсан ч гундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хичээл таслаад унтаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Хэзээ ч хүү чинь дундаж байгаагүй 

Та намайг мэднэ ээж ээ 

Ажлаас зугатаад хэвтэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Цамцны зах нь хиртэж байгаагүй 

Та намайг мэднэ биз дээ

Буруу юм хийж эвдэрч байгаагүй 

Би гэхдээ мэднэ 

Миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүйг 

Бүгдийг нь ил гаргаж байж л 

Идээ бээр шахагдана

Мэдээгээр яригдана

Мэдлээ гээд нэмэргүй 

Ихдээ л week яригдана

Гэхдээ чиг харагдана

Хичнээн урт өгүүлбэр байсан ч 

Удахгүй цэг тавигдана

Нэг л өдрийг өөрчилж чадвал 

1000 өдөр өөрчлөгдөнө

Нэг л хүүхдийг өөрчилж чадвал 

1000 хүүхдэд нөлөөлнө 

1000 хүүхдийн асуудлыг 

Одоо би энд төлөөлнө 

Бусдыг зовоосон бол 

Төлөөсийг нь бурхан төлүүлнэ
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(66.181.186.216) 2024 оны 06 сарын 04

Тендер буюу Өлзийучрал хүү нь зөв хүмүүжилтэй, төлөв даруухан зантай, хүний хайрыг татахаар хүү тул энэ аяныг зохион байгуулж байгаа тул эмээ, өвөө нар нь энэ хүүгээ хайрлаж, талархаж явцгааж байна даа. Эмээ нь олон охин, хүүтэй тул Тандартаа баярлаж байна. Сайхан дуу зохиож дуулдаг хүүдээ ажлын өндөр амжилт хүсэж байна.

1  |  0
zochin(139.5.217.98) 2024 оны 06 сарын 04

Хайр татам хүмүүжилтэй, үнэхээр үлгэр дууриалалтай хүү байна. Аргагүй л нийгмийн сайн санааны элч юм аа

1  |  0
Mongol hun(49.117.46.208) 2024 оны 06 сарын 04

Zuv humuujiltei, tuluv daruu, mundag zaluu yum aa. Bayalaj yvdagaa ene huud.

1  |  0
Ган(103.57.95.170) 2024 оны 06 сарын 04

гэр бүлийн хүмүүжил муутай, аав ээж нь анхаардаггүй хүүхдүүд л бусдыг дээрэлхдэг. \nЭцэг эх нь муу аргаар хэдэн төгрөг олдог, тэрэндээ бардсан, хүүхдээ анхаардаггүй, хүүхэд нь золбин зантай, хүнийг хайрлах сэтгэлгүй, сэтгэцийн хувьд цоо эрүүл биш байдаг. Тэгээд хүн дээрэлхэж зовоож таашаал авдаг гаж зуршилтай болсон байдаг. \nДээрэлхүү хүүхдүүдийг сургуулиас хөөх хэрэгтэй

1  |  0
zochin(49.105.71.118) 2024 оны 06 сарын 04

neg l ih medersen zaluu kkkk namaig namaig orilhoos thaachgui hog

3  |  5
333(66.181.161.50) 2024 оны 04 сарын 21

❤️

2  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 06 сарын 04

Энгийн үгээр хэнч ойлгогдохоор бичжээ энэ залуу дахин од болсоон амжилт хүсье үнэнийг бичээд байгаарай

7  |  0
Top