Жүжигчин Жү Вон булчинлаг биеийнхээ нууцаас дэлгэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

 

Өмнөд Солонгосын жүжигчин Жү Вон царайлаг төрх, эелдэг зан чанар, жүжигчний уран чадвараараа алдартай нэгэн. Үүнээс гадна гайхалтай бие бялдраараа алдартай тэрээр булчинлаг биеийнхээ нууцаас хуваалцжээ. 

Түүний шүршүүрт орж байгаа хэсэг олны анхаарлыг ихээр татсан. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа биеэ ил гаргах шаардлагатай болох үед хэрхэн булчингийн массаа хадгалж, биеийн жингээ барьдаг болохоо ярьжээ. 

Тэрээр кино зураг авалтын үеэр биеэ ил гаргах шаардлага гарвал хэд хоногийн өмнөөс ус, будаа, шөл зэргээ хасдаг бөгөөд энэхүү аргаа сүүлийн 10 орчим жил хэрэгжүүлж байгаа гэнэ. Дасгал хийхийн сацуу хооллолтын хэв маягтаа анхаарал хандуулдаг тэрээр "Гэдэсний булчинг гал тогооны өрөөндөө урладаг" хэмээх үгтэй санал нийлдэг болохоо ярьсан байна. 

Өглөөний цайндаа зөвхөн цэвэр жимсний шүүс уудаг тэрээр үдийн хоолондоо ихэвчлэн дүпү, өндөг, амтат төмс, шинэ ногооны салат зэргийг иддэг ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top