Агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 21

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.

Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.189.28) 2024 оны 04 сарын 21

юун унтраах , шатаад дууссан байна шдээ

1  |  0
Top