П.Орхон, Л.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар ОЛИМПЫН ЭРХЭЭ авлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 21

“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно. Дашрамд дурдахад, Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.182.72) 2024 оны 04 сарын 21

Баяр хүргьэ.Олимпид зоримог ,ухаалаг барилдаарай

1  |  0
Зочин(66.181.179.167) 2024 оны 04 сарын 21

Эрхээ аваад олимпод очоод юм болгох магадлал нь маш бага л даа, төсвийн мөнгөөр тоглосон явдал л болно, ядаж байхад дотроо хэрүүлтэй эрхээ авна гэдэг нь хэрүүлийн нэг том шалтгаан нэмэгдлээ л гэсэн үг

0  |  2
Top