Виктория Бекхэм 50 насныхаа төрсөн өдөртөө ТАЯГТАЙ ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

 

Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 50 насны төрсөн өдрийн баяртаа таягтай хүрэлцэн иржээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сард дасгал хийж байхдаа хөлөө хугалсан тэрээр гоёмсог байдлаа хадгалсан тансаг даашинзаар гоёсон байна. Гэр бүл болон найз нөхдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн уг төрсөн өдрийн үдэшлэгт Виктория Бекхэмийн бэр Никола Пельц хүрэлцэн ирээгүй нь олны анхаарлыг багагүй татжээ.

Уг үдэшлэгт "Spice Girls" хамтлагийн гишүүд болох Эмма Бантон, Мел Си, Мел Б, Гери Хорнер нар хүрэлцэн ирэхийн сацуу Эва Лонгориа, Гордон Рамсей, Том Круз зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн байна. 

Үдэшлэгийн дундуур Девид Бекхэм урьд өмнө нь олон нийтэд хэзээ ч дэлгэж байгаагүй ховор нандин зургуудаа дэлгэн сэтгэлийн үгээ дайжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top