“Их Богд” дэвжээ, Улсын харцага Д.Батболдын нэрэмжит барилдаан болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

“Их Богд” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 5-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Их Богд” дэвжээ хамтран зохион байгуулна.

Баянхонгор аймгийн бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл сургуулилт, сахилга, хариуцлага, залуу бөхчүүдийг дэмжих, нутгийн бөхийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Их Богд” дэвжээний бэлтгэл, сургуулилтыг Улсын харцага Д.Батболд олон жил удирдан зохион байгуулж, өдгөө үндэсний бөхийн шилдэг дэвжээдийн нэг болж, 20 жилийн түүх бүтээжээ.

Хонгор нутгийн хүчтэнүүдийг нэгтгэсэн “Их Богд” дэвжээ болон Улсын харцага Д.Батболдын нэрэмжит барилдаан тавдугаар сарын 5-нд 13:00 цагаас болох тул бөхчүүд, бөх сонирхогчид та бүхнийг урьж байна.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н. Ууганбаяр(202.126.89.205) 2024 оны 07 сарын 11

Цол

0  |  0
Баянбулагийн иргэн(103.57.94.117) 2024 оны 05 сарын 01

сумдыг дуурайгаад Баянбулаг сумын ойг оруулаад нэрэмжит болгохгүй яасан бэ

0  |  0
Ха ха(172.91.182.247) 2024 оны 04 сарын 22

Ямар ч их мөнгөтэй, завтай юм бэ

0  |  0
Top