Монгол Улсын хэмжээнд энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд нь өвөлжилт хүндэрсэн билээ.
Тэгвэл Ховд аймгийн Үенч сумын малчид өвлийг өнөтэй давж, малын хорогдол бага байжээ. Тус сум малчдын өмнө тулгамдаж байсан аюулгүйн нөөцийг хадгалах зориулалттай өвс, тэжээлийн агуулахыг ашиглалтад оруулсан байна.
Болзошгүй эрсдэлийг тооцоолон 5000 боодол өвс, 50 тонн хорголжин тэжээл, 50 тонн хивэг тэжээлийг нөөцөлсөн байна. Ингэснээр Ховд аймгийн Үенч сумын малчид төдийгүй зэргэлдээ сумдын малчид байгалийн болзошгүй гамшгаас сэргийлэх өвс тэжээлийн нөөц хадгалах боломжтой болоод байна.
ВИДЕО МЭДЭЭ:
Сэтгэгдэл ( 0 )