FREEZONE I Өмнөговь, Дундговь аймагт тоглолтоо хийнэ

2024 оны 04 сарын 23

10 жилийн дараа сонсогч, фэнүүддээ бэлэг барьж, хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын баярын өдөр "Crocus event hall" -д тоглолтоо тавьсан  “FREEZONE” хамтлаг Монгол орноо аялан тоглохоор зэхэж байна. Сэтгэлд хүрсэн хит дуунуудын эзэд болох тус хамтлагийн хамгийн эхний зогсоол бол Өмнөговь аймаг юм.

Анх 1998 онд үүсэн байгуулагдаж, залуусыг байлдан дагуулж байсан “Freezone” хамтлаг “Нутгийн чулуу”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Өвлийн шөнө”, “Чамдаа өгсөн хайр”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо сонорыг мялааж, одоог хүртэл хит болон эгшиглэж байгаа уран бүтээлүүдтэй юм. 

"Best of Freezone" тоглолтод  хит болсон 20 гаруй дуу дуулагдах бөгөөд та бүхнийг сэтгэл хөглөсөн дуунуудаараа нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, инээж хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. 

 

Тоглолтын хуваарь: 

 

  • 2024.04.26-нд Өмнөговь аймагт "Гранд говь" ресорт 19:00 цагт 

Такс захиалга:  88908999, 88906999, 80191873

 

  • 2024.04.27-нд Өмнөговь аймагт Цогтцэций сум "NineRooms Hotel Modern Nomads"-т 19:00 цагт   

Такс захиалга: 95959931

 

  • 2024.04.27-нд Дундговь аймагт "Nitro" night клуб 19:00 цагт 

Такс захиалга: 9079112

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top