Хойд хөршийн Элсний волейболын аварга, 21 настай Арина Михайлина Москвад амиа хорложээ.
Тамирчин бүсгүй өнгөрсөн ням гарагт эмнэлэгт очоод амьсгал хураасан талаар Бүх Оросын волейболын холбооноос мэдээлсэн байна. Арина саяхан найз залуугаасаа салж, дотуур байранд нүүж ирсэн байжээ. Нас барахынхаа өмнөх орой Арина түүнтэй бичилцэж, салах ёс хийсэн тул залуу түргэн тусламж дуудаад өөрөө дотуур байр руу нь явсан байна. Эмч нар бүсгүйг үзээд тусламж шаардлагагүй байна гээд явсан аж.
Гэвч цагийн дараа Аринаг цонхных нь дороос олсон бөгөөд амьсгалтай байжээ. Гэвч хүнд гэмтлүүд авсан бүсгүй эмнэлэгт очоод нас барсан байна.
Ирээдүйтэй тамирчин бүсгүйг амиа хорлосонд шигшээ багийн хамт олон нь итгэж чадахгүй байгаа бөгөөд найз залууг нь энэ хэрэгт буруутгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
Их харамсалтай зүйл болжээ! Хайран сайхан залуу тамирчин бүсгүй! Гүн эмгэнэл илэрхийлье!
муу хужаа үхсэн бол баярлах байлаа
Муу Оросууд үхэж л байвал…
Хүн хүнээ ойлгох, хүндлэх, үнэлэх, мэдрэх чанар байхгүй болсон байна лээ. Үр хүүхдүүддээ хүнд битгий хүчтэй дурла, хайрла, өөрөө өөрийгөө нэн түрүүнд тавьж дурлана шүү гэж байнга захиж бай, хүний сайханыг хайрлаж, ханилж чадаагүй эмс, эрс бүгд тамын оронд очдог гэсэн шүү.