"УРЛАГИЙН ТҮҮХ"-ээр урлагийн мэдрэмжийг тэлэх СУРГАЛТАД урьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

"Улаанбаатар" дүрслэх урлагийн студи нь урлагийн боловсрол олгох Урлагийн түүх, онолын анхан шатны сургалтандаа урьж байна.

Энэхүү хичээл нь Грекийн эхэн үеэс өнөө цаг хүртэлх барууны урлагийн хөгжлийн талаарх өргөн хүрээг хамрахаас гадна тэдгээрийн хөгжлийг улс төр, соёл, шашинтай хамаатуулж судална. Мөн урлагийн онцлох цаг үеийн гол шинж чанарт суралцаж, урлагтай холбоотой үгсийн санг нэмэгдүүлэхээс гадна урлагт дүн шинжилгээ хийх, ажиглах чадварыг хөгжүүлнэ.

Урлагийн түүхийн хичээлүүд

Хичээл 1. Грекийн урлаг (МЭӨ 600 - 100)
Хичээл 2. Ромын урлаг (МЭӨ 197 - МЭ 400)
Хичээл 3. Дундад зууны үе - Романескийн урлаг (МЭ 1050 - 1150)
Хичээл 4. Дундад зууны үе - Готик урлаг (МЭӨ 12-13-р зуун)
Хичээл 5. Сэргэн мандалтын үеийн түүх ба урлаг (1400-1600)
Хичээл 6. Сэргэн мандалтын үеийн урлаг ба уран бүтээлчид
Хичээл 7. Италийн барокко үе (1600-1750)
Хичээл 8. Барокко: Франц, Өмнөд Фландерс, Хойд Фландерс, Испани
Хичээл 9. Рококогийн үе (18-р зуун)
Хичээл 10. Неоклассицизм (1780 - 1850)
Хичээл 11. Реализм (1800-аад он)
Хичээл 12. Импрессионизм (1800-аад оны сүүл)
Хичээл 13. Пост импрессионизм (1850-1900)
Хичээл 14. Орчин үеийн эхэн үе (ХХ зуун)
Хичээл 15. Орчин үеийн урлаг (Хорин нэгдүгээр зуун)

Бүртгэл: 10-20 хүн

Хэзээ: 2024.05.02-25

Сургалтын хуваарь

  • 05.02 18:00-20:00 цагт
  • 05.04 14:00-16:00 цагт
  • 05.11 14:00-16:00 цагт
  • 05.18 14:00-16:00 цагт
  • 05.25 14:00-16:00 цагт

Хаана: Edelweiss Art Hotel

Холбоо барих: 97002707

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
их үнтэй юумуу(202.179.25.205) 2024 оны 04 сарын 26

уран бүтээлч хүүхэд үүд оролцуулмаар юм, багш нь илтгэгч нь хэн бээ

0  |  0
Top