56 настай Селин Дион "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

 

Энэ жил 56 нас хүрч буй дуучин Селин Дион Францын Vogue сэтгүүлийн нүүрийн чимжээ. 

Тэрээр 2022 онд мэдрэлийн системийн ховор эмгэг болох stiff person syndrome өвчнөөр оношлогдсон. Үүнээс хойш уран бүтээлээсээ холдсон тэрээр 2024 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаа гарч ирж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Дуучин Тэйлор Свифтэд шагнал гардуулахаар гарч ирэхдээ Valentino брэндийн Haute Couture загварын шаргал өнгийн урт пальтотой гарч ирсэн тэрээр чухам яагаад уг хувцасыг сонгох болсон тухайгаа хуваалцжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Би тайзан дээр урт пальтотой алхаж чадах болов уу? гэж бодож байсан л даа. Тэгээд дотроо "Өө тэгэлгүй яахав дээ. Чи хүссэн загварын хувцсаа өмсөж, хүссэн бүхнээ хийж чадна. Зүгээр л цагийг сайхан өнгөрөө. Тэр хувцсаа өмс, түүнийг өөрийн болго. Үүний төлөө хичээ" гэж хэлсэн. Тэгээд л тэрхэн зуур би сайхан мэдрэмж авч байгаагаа мэдэрсэн. Энэ хүрмээр бүх жижиг өө сэвээ нуухыг хичээсэн" гэжээ. 

Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг Vogue сэтгүүлийн шинэ дугаараас хүлээн авах боломжтой ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.162) 2024 оны 04 сарын 27

Бие нь сайжирч байгаа м байна даа амжилт хүсье.

0  |  0
Top