BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса дэлхийн тэргүүн баячуудын нэг, Louis Vuitton, Moët Hennessy-ийн эзэн, дэлхийн толгой баячуудын нэг Бернар Арногийн хоёр дахь хүү Фредерик Арнотой болзож байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жил цацагдсан. Үүнээс хойш олны нүдэнд тэр бүр хамт харагдаагүй хосууд саяхан Парисын Родины музей буюу зураач Огюст Родины бүтээлүүдэд зориулсан урлагийн музейд хамтдаа байгаа харагджээ.
Хосуудын гэрэл зургийг авсан шүтэн бишрэгч нь "Би өнөөдөр үдээс хойш Musée Rodin цэцэрлэгт хүрээлэнд нарлаж байхдаа зайрмагнийхаа зургийг авч байгаа охиныг олж харсан юм л даа. Тэр үед санамсаргүйгээр тэр охинтой харц тулгарсан юм. Би дотроо "Энэ хөөрхөн охин Лисатай яасан адилхан юм бэ" гэж бодох зуураа хажууд нь байгаа залууг харсан. Тэр ч бас нэг л танил харагдах үед л би тэднийг хэн болохыг ойлгосон.
Европт одууд маш чөлөөтэй байж болдог. Тэд нарны шил зүүлгүйгээр гадагш гарч, хэн ч тэдэнд саад болдоггүй. Тэд яг л жирийн хосууд шиг нарлан, зайрмаг идэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байсан. Надад тэд болон тэдний хоорондын харилцаа нь маш их таалагдсан" гэжээ.
Фредерик Арногийн аав Бернар Арногийн нийт хөрөнгө 2022 оны 7-р сарын байдлаар 190.3 тэрбум доллараар үнэлэгдсэн. Тэрээр Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигддэг байна.
Сэтгэгдэл ( 8 )
Арногиййн хөрөнгийг идэх хувьтай л бүсгүй байна. Лиза ч дотроо бодолтой шүү. Ямар ч гэсэн нэр төрөө сэвтээхгүй, тэнэг ааш гаргахгүй, өөрийгөө сүрхий авч яваад байдаг. Одоо жинхэнээсээ дээд зиндаанд орчихлоо доо
Bliochdee lisaa ahah
ysn hurhun ymbe tanar lisagin type iig mdhgu bj btgi lisag mungund bolsn gj bai uursdu ornd n bj cdhgu bolhoro uhleuhle
unshhas zalhu hurd oilgsngue hahh
Мөнгө ч хүчтэй юмаа хаха
Thai hooker
SEMSDN80955877
Dats my girl