Хан Су Хи Францын урлагийн сургуульд элссэн гэж ХУДАЛ хэлсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчдийн нэгт багтаад байсан жүжигчин Хан Су Хи жүжигчнээр ажиллаж эхлэхээсээ өмнө Францын урлагийн сургуульд элсэн орж байсан тухайгаа нэгэн шоунд оролцох үеэрээ ярьж байсан.

Сургуульдаа тэнцсэн хэдий ч төлбөрөө хийх мөнгө байгаагүйн улмаас мөнгө олохын тулд энтертайнмент салбарт хөл тавьсан тэрээр тухайн үедээ сургуульдаа элсэх хангалттай хэмжээний мөнгө олох хүртлээ л энэ салбарт ажиллана хэмээн өөртөө амлаж байсан гэжээ. Гэсэн ч тэр урлагийн салбарт бүрмөсөн үлдэж, жүжигчнээр ажиллаж эхэлсэн нь санаанд оромгүй амжилт үзүүлсэн гэдэг. 

Интернэт хэрэглэгчид түүний энэхүү яриаг сонсоод тус сургуульд элсэн орж чадсан эсэх нь эргэлзээтэй байгаа тухай хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Францын их, дээд сургуульд элсэн орохын тулд эхлээд оюутны виз мэдүүлэх шаардлагатайн дээр эх орондоо амьдрах хангалттай хэмжээний мөнгөгүй байсан Хан Су Хи 20-30 сая вон байршуулах шаардлагатай тулгарах нь тийм ч амар биш тухай дурдсан байна. 

Энэхүү асуудалд жүжигчин бүсгүйн харьяа агентлаг мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд "Түүний шоуны үеэр ярьсан бүх зүйл үнэн байсан. Тэр Францын урлагийн сургуульд элссэн нь үнэн. Энэ нь түүний хувийн асуудал тул бид цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Тэр сургуульдаа тэнцсэн" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.179.27) 2024 оны 05 сарын 05

Хүмүүсийн ихэнхи нь туйлын атаархуу байдаг. Түүнд их атаархах юм

0  |  1
Top