Монголд тоглолтоо хийх Jah Khalib-ын тухай 7 БАРИМТ

2024 оны 05 сарын 01

“Лейла”, “Медина” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстаны артист Jah Khalib ирэх наймдугаар сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний талаарх 7 сонирхолтой баримтыг хүргэж байна.


 

Рэперийн жинхэнэ нэр нь Бахтияр Мамедов. 1993 оны есдүгээр сарын 29-нд төрсөн. Түүний аав нь азербайжан, ээж нь казах. Тэд хүүгээ багаас нь хөгжим, кинонд дуртай болгожээ.

 

 

Багаасаа англи хэлийг гүнзгий сурч, Америкийн рэпийг сонирхох болсон Жах Халибын уран бүтээлүүд дорхноо олон улсад танигджээ.

 

 

Дуучин залуу буяны үйлс хийдэг бөгөөд Казахстанд боловсролыг нэмэгдүүлэхийн тулд тосгодод сургууль барихаар мөнгө цуглуулсан.

 

 

Артист эмэгтэйчүүдтэй холбогдох нь уран бүтээлээс хөндийрүүлдэг гэж ярьдаг байсан ч хэдэн жилийн өмнөөс гэл бүл, үр хүүхэдтэй болохыг хүсэж буйгаа илэрхийлэх болсон. Харин “Эхнэр тань уран бүтээлээс чинь хөндийрүүлээд байвал яах вэ” гэх асуултад Жах хариулахдаа “Эцэг, эх рүү нь буцаагаад явуулна даа” гэж хошигножээ.

 

 

Тэрбээр 2020 оны зун эхнэр Мариятайгаа гэрлэжээ. Эхнэр нь дууны үг бичдэг бөгөөд Жахын уран бүтээлд оролцдог. Түүний “Би уучлахгүй” дууны үгийг нь бичжээ. Жах шинэ альбомоо эхнэртээ зориулсан байна.

 

 

Тэд хуримнаасаа таван жилийн өмнө Одесст танилцаж байжээ. Мария Жахын уран бүтээлүүдийг сонсдог байсан бөгөөд артист түүнтэй найзынхаа студид танилцсан байна. Эхний гурван жилд тэд найзуудын харилцаатай байсан ба нэгэн тоглолтын үеэр хайр сэтгэлийн холбоотой болжээ.

 

 

Тэд 2022 онд охинтой болж, эхнэр нь одоо хувийн хувцасны брэндээ гарган ажиллаж байна. Жах эхнэрийнхээ зургийг олонд дэлгэдэггүй ч найз нөхөд, хамтран ажиллагсдынх нь ярьснаар түүний эхнэр маш үзэсгэлэнтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top