Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг жүжигчин И Жин Үг "To My Haeri" хэмээх кинонд жүжигчин Шин Хе Соны хамтаар тоглоно гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Шилдэг жүжигчдээр багаа бүрдүүлсэн тус кино олны шүүмжлэлд өртөх болжээ. Учир нь тус кинонд гол дүр бүтээх жүжигчин И Жин Үг өмнө нь хүн хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ.
2016 онд жүжигчин И Жин Үг 34 настай У гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон бөгөөд И Жин Үг уг хэргийг цэвэр гүтгэлэг хэмээн мэдэгдсэн байдаг. Шүүхээс 2018 онд түүнийг гэм буруугүй болохыг тогтоон, гомдол гаргасан эмэгтэйд 8 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Уг хэргийг шийдвэрлэх явц хачирхалтай байсан тухай интернэт хэрэглэгчид дурджээ. Учир нь хохирогч гэх эмэгтэйг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон ч ямар нэгэн хүч хэрэглэсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна хэмээн шүүгчийн зүгээс үзсэн нь олон нийтийг бухимдуулжээ. Мөн жүжигчин Юү А Ин зэрэг алдартай жүжигчид хар тамхи хэрэглэснээс үүдэн шоу ертөнцөөс арчигдан хар листэнд бичигдсэн ч хүчирхийлэл үйлдсэн эрэгтэй жүжигчид гол дүрд тоглосоор буй нь шударга бус байгаа тухай тэд дурдсан байна.
Олон нийтийн эсэргүүцэл хүчээ авсан тохиолдолд И Жин Үг шоу ертөнцөөс зодог тайлах хүртэл уналтад орж болзошгүй тухай эх сурвалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )