Өмгөөлөгч Г.Батбаярыг хэн хөнөөсөн бэ?

2024 оны 05 сарын 02

Өнгөрсөн долоо хоногт “Богд хан” амралтын газрын машины зогсоолд өөрийнхөө эзэмшлийн машинд буудуулсан байдалтай олдсон өмгөөлөгч Г.Батбаярын үхлийг ойр дотныхон болон хамтран зүтгэгчид нь “Энэ бол улс төрийн захиалгат аллага” гэж хардаж байгаагаа олон янзаар мэдэгдлээ. Тэд нар өмгөөлөгч Г.Батбаяр агсныг олны анхаарал татаж байсан олон дуулиант хэргийг өмгөөлж, Босоо хөх Монгол гэх эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гол зөвлөгч нь байсан гэж мэдэгдсэн.

Түүний үхлийн шалгааныг тэд хэд хэдэн үндэслэлээр тайлбарлахыг оролдсон нь тийм ч их үнэмшилтэй байсангүй. Харин ч бусдын үхлээр далимдуулан хэн нэгнийг буруутгаж, нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Тэр тусмаа УИХ-ын сонгууль дөхчихсөн, нэр дэвшихээр өрсөлдөж байгаа хүмүүсийг хооронд нь хагаралдуулж, хүнд гэмт хэрэгт буруутгах гэсэн оролдлого нь цаад зорилгоо илчлээд байгаа хэрэг юм.

Талийгаачийг амь насаа алдахад нь яг хажууд нь хэн байсан юм бэ? “Би байсан” гээд гараад ирэх гэрч одоо алга. Одоо шалгагдаж байгаа арваад хүний дотор хэргийн газрын гэрч гэхээр хүнийг Цагдаагийн байгууллагаас нэрлээгүй байна. Ийм байхад хэн дуртай хүмүүс ам мэдэн дур зоргоороо таамаг дэвшүүлэн ярьж байна. Талийгаачтай холбоотой аль эрт болоод өнгөрсөн таагүй үйл явдлуудыг хүмүүс нэгд нэгэнгүй сөхөн ярьцгааж байна. Амьд байхдаа өөрөө мартахыг хүсч байсан үйл явдлуудыг ийнхүү хүмүүс өнгөрсөн хойно нь босгож ирээд нотлох баримтын хэмжээнд авч үзэхийн наагуур байна.

Учир явдлыг хөөн хэлэлцвэл хэрүүл шуугиан, хэл амтай өнгөрсөн түүний амьдралд  хар төрүүлэхүйц найз нөхөд, дайсан өрсөлдөгч олон байсан бололтой. Тэр бүх хүний нэрсийн жагсаалтыг гаргаад шалгаж эхэлвэл С.Зоригийн хэргээс ч дутахааргүй зүйл өрнөж мэдэхээр байна. С.Зоригийн хэрэг гэснээс талийгаач Г.Батбаяр С.Зоригийн хэргийн холбоотойгоор тагнуулын Б.Хурц, прорукорын Г.Эрдэнэбат нарыг өмгөөлж, гэрч, хохирогч нарыг эрүүдэн шүүж байгаагүй хэмээн өмгөөлж байсан нь санаанд орлоо. Түүний хувьд С.Зоригийн хэргийн хавтаст хэргийг нэгд нэгэнгүй уншсан цөөн хүмүүсийн нэг. Тэр бол хамгийн чухал хүн. Хэрэг буруугаар эргэвэл өмгөөлж хамгаалж байсан хүнийхээ ч дайсан болж эргэж хувирч мэдэхээр эвгүй гэрч. Түүний үхэл өнгөрсөн долоо хоногт С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдорж, Б.Хурц нарыг яллагдагчаар татсантай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь анхаарал татна. 

Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг. Аллагын эзэн айж хулгаад бидний дунд хээв нэг алхаж л яваа. Нэгэнтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “С.Зоригийн алуурчныг С.Зориг л өөрөө харсан” гэж хэлсэн удаатай. Амьд гэрч нь байсаар байхад алуурчныг бултуулах гэсэн энэ үг уршигтай.

Өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэрэг УИХ-ын чуулган  дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Мөнгөний ул мөр хүн амины ул мөр хэзээ ч алга болохгүй! “ гэж хэлснээс хойш хэдхэн хоногийн дараа гарсан билээ.

Г.Энхбаатар

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.117.47) 2024 оны 05 сарын 05

Оньсого таасаар .

0  |  0
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.78) 2024 оны 05 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Бат инженер(202.9.40.138) 2024 оны 05 сарын 04

Энэ ч МАН-аас зайлахгүй байх аа даа.

1  |  1
Ga(103.57.94.114) 2024 оны 05 сарын 06

Хурц Элбэгдорж дорлигжав байхаа

4  |  1
Зочин(103.212.119.216) 2024 оны 05 сарын 02

Энэ өмгөөлөгчөөр их юм хийлгэсэн нь тодорхой болчлоо их юм мэдэх бас аюултай л юмоо

0  |  0
Lytaa(103.79.157.129) 2024 оны 05 сарын 04

Зоригийн хэргийг хаахад хамтран оролцсон байна Арга буюу амиа хорлож дээ Баримтууд гэрч болж үлдээ байгаа

0  |  1
Иргэн(103.212.118.99) 2024 оны 05 сарын 02

Энэ хуилбар байж болох хувилбар дотроос хамгийн магадлал өндөртэй нь мөн.

2  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2024 оны 05 сарын 05

ЭЛБЭГДОРЖ,ХУРЦ ХОЁР БАЙХАА

2  |  1
Бат-Эрдэнэ (202.9.47.12) 2024 оны 05 сарын 02

Өөрийгөө буудчихсан байхад хэн хөнөөсөн бэ гээд тэнэгтдэг байна шдээ.

0  |  0
н(202.179.26.150) 2024 оны 05 сарын 02

Зоригийн хэрэг шиг Лхагвасүмбэрэлийн хэрэг шиг илрэхгүй дээ

0  |  0
7(66.181.160.8) 2024 оны 05 сарын 02

Удахгүй илрэх биз

0  |  0
Top