Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө дуучин Бритни Спирс Chateau Marmont хэмээх зочид буудалд найз залуу Пол Ричард Солизтой зодолдож, улмаар түргэн тусламж дуудсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Лос Анжелес хотын Гал түймэртэй тэмцэн газрын хэвлэлийн төлөөлөгч 12:42 цагийн орчимд Chateau Marmont руу түргэн тусламж дуудсан тухай мэдээлсэн байна. 911-д ирсэн дуудлагад "Насанд хүрсэн эмэгтэй бэртсэн байна" хэмээсэн байх ба эмнэлэгт хүргэх хэмжээний хүнд бэртсэн хүн байгаагүй тухай дурдсан байна.
Папарацци нарын авсан зурагт Бритни Спирс дэр тэврэн зогсож буй нь харагдах ба найз залуу нь түүний хажууд яваа нь тодхон буужээ. Хосууд өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн болзож эхэлсэн. Пол Ричард Солиз нь Бритнигийн гэрийн үйлчлэгч байсан нэгэн. Дуучин бүсгүй экс нөхөр Сэм Асгаригаас салмагц дотносож эхэлсэн тэдний харилцаа Бритнигийн ойр дотныхонд таалагдаагүй тухай эх сурвалжууд дурджээ.
Пол Ричард Солиз өмнө нь хэд хэдэн удаа хүнд гэмт хэрэг үйлдэж байсан ба галт зэвсэгтэй холбоотой хэрэгт мөн холбогдож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )