Дуучин Хён А жингээ хасахын тулд өдөрт нэг зүсэм кимбаб иддэг байсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

 

Дуучин Хён А саяхан орсон нэвтрүүлгийнхээ үеэр жингээ хасах нь түүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн тухайгаа хуваалцжээ.

Дуучин Rаin-ий хамтаар оролцсон энэхүү нэвтрүүлгийн эхэнд Rain Хён А-г сүүлд уулзснаасаа илүү сайхан харагдаж байгааг дурдахад Хён А "Би одоогоор өмнөхөөсөө илүү жин нэмчихсэн байгаа" гэжээ. Түүний энэхүү хариултад Rain "Гэхдээ одоо байгаа чинь илүү сайхан харагдаж байна. Чамтай уулзалгүй олон жил болсны дараа хараад "яаж ийм туранхай байж чаддаг байна аа" гэж бодож байсан" гэхэд Хён А "тухайн үед би дөнгөж 40 кг жинтэй байсан" гэв. 

Үүний дараа Хён А "Би завгүй ажлын хуваарьтай байх үедээ өдөрт ердөө ганцхан зүсэм кимбаб л иддэг байсан. Үүнээс үүдэн 26 хан настай байхдаа эрүүл мэнд минь эрс муудсан. Би тайзан дээр сайн байхыг хүссэн ч тийм байгаагүй. Тухайн үед би өөрөөсөө "Энэ үнэхээр миний хүссэн аз жаргал мөн үү" гэж асуусан. Харин өнгөрсөн жилээс эхлэн би амьдралын жижиг зүйлсэд нь хэрхэн талархалтай амьдрах тухай ойлголттой болж эхэлсэн" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top