- “ХАЙРЫН ДОМОГ” КИНО ТАВДУГААР САРЫН 10-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ -
Дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгосон “UBS Pictures” компани буриад ард түмний ахуй соёл, домгийн улбаа, оюун санааг туульсын арга хэлбэрээр өгүүлэх “Хайрын домог” ээлжит уран бүтээлээ нээх гэж байна. Тавдугаар сарын 10-нд нээлтээ хийх “Хайрын домог” кинонд буриадын ард түмний өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлогийг туульсын арга хэлбэрээр өгүүлж, хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэлийг харуулжээ.
“Хайрын домог” киноны үндсэн зураг авалтыг Хэнтий аймгийн Дадал сумд хийж, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авчээ. Кинонд Монголын залуу үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М.Тогтохжаргал, Т.Лхагвадулам болон Буриад улсын найман жүжигчин урилгаар тоглосон байна. ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын Ардын болон Гавьяат жүжигчид энэхүү кинонд тоглож, зохиолыг МЗЭ-ийн шагналт Б.Золбаяр бичиж, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн ажиллажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хоосон сурталчилгаагаар хол явахгүй ээ, үнээр сайн кино бол аяндаа мэдэгдэнэ дээ
Кино гэж усан утга учиргүй хөдөлгөөнт зураг эвлүүлэхээ больвол ямар вэ?!говийн домог гэж бас нэг ус байна.