Элсэн цаг мэт харагдах Ким Кардашъяан

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

 

Реалити шоуны од Ким Кардашъяан "Met Gala 2024" улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ бэлхүүсээ тодотгосон загвар бүхий даашинзтай иржээ. 

Энэ жил 43 нас хүрч байгаа тэрээр Их Британийн алдарт дизайнер Жон Галлианогийн урласан мөнгөлөг өнгийн даашинзыг ноолууран кардигантай хослуулжээ. Түүний өмссөн ноолууран кардиган яг л хэдэн арван жил хадгалсан мэт хуучирсан харагдах нь олны анхаарлыг мөн татсан байна. 

Энэ жилийн Met Gala "Sleeping Beauties: Reawakening Fashion” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй. Холливудын А зэрэглэлийн алдартнууд л хүрэлцэн ирдэг энэхүү арга хэмжээнд өвөрмөц дүр төрхөөрөө өрсөлддөг бөгөөд энэ жил алдартнууд яг л үлгэрээс гарч ирсэн мэт тансаг хувцаслалтыг эрхэмлэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top