Энэ жил 54 нас хүрч байгаа дуучин Женнифер Лопес "Met Gala 2024" ёслолд Schiaparelli Haute Couture загварын чамин даашинзаар гоёжээ.
Тунгалаг tulle материал дээр сувд болон талст шигтгэн хийсэн энэхүү даашинзыг нийт 2.500.000 ширхэг мөнгөлөг өнгийн ялтсаар чимэглэжээ. 800 цагийн турш гар аргаар урлан хийсэн энэхүү даашинзаа тэрээр Tiffany & Co брэндийн нийт 100 каратын алмаазан шигтгээ бүхий хүзүүний шүүлтээр тодотгожээ.
Энэ жилийн Met Gala "Sleeping Beauties: Reawakening Fashion” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй. Энэхүү арга хэмжээнд уригдсан алдартнууд байгалийн гоо үзэсгэлэнг илэрхийлсэн хийцлэл бүхий хувцас хэрэглэлтэй ирсэн ч Жейло үүнийг үл хамааран өөрийн хэв маягийг тодотгон ирсэн нь энэ ажээ.
Сэтгэгдэл ( 0 )