Монголын Шайбтай Хоккейн Үндэсний шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр дивизионд түрүүлж алтан медаль хүртэж, Залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медалийг тус тус хүртлээ.
Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-19-нд болсон юм. Уг тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) тооны зөрүүтэй хожсоноор дэлхийн аварга боллоо. 4-р дивизонд түрүүлснээрээ ирэх жилээс эхлэн 3-р дивизон луу дэвшин тоглох боломж бүрдэж байна.
Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг. Аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багууд урьдчилсан болон сонгон шалгаруулалтын шатанд шалгарч, дараа нь шилдэг найман баг плей-оффын медалийн шатанд тоглож, түрүүлсэн баг Дэлхийн аварга цолыг хүртдэг. Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт гурван үеийн турш маш өрсөлдөөнтэй, сэтгэл хөдөлгөм болж, хөгжөөн дэмжигчдийн урьд өмнө хэзээ ч байгаагүй дэмжлэгтэйгээр болсон.
Кувейт улсын баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор Монголын багтай тоглосон бол Индонез нэг хожил, хоёр хожигдолтой (3) оноотой үлдсэн. Харин Монгол Улсын баг хамгийн сүүлд Малайзын эсрэг гурван удаа дараалан хожиж (14-2) аваргын цомыг 9 оноогоор хангаж Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлсэн юм.
U18 буюу 18 насны ангиллын шайбтай хоккейн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн
Узбекистан улсын Самарканд болон Ташкент хотуудад U18 буюу 18 насны ангиллын шайбтай хоккейн Ази, номхон орнуудын далайн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-наас 30-ний өдрүүдэд үргэлжилж, манай улсын залуучуудын шигшээ баг мөн амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ нь хоккейн спортоор дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, залуучуудын шигшээ баг алтан медалийн тавцанд гарах потенциал байгаа нь харагдаж байна.
Монгол Улс 2022 оноос битүү дээвэртэй ордонтой болсоноор шайбтай хоккейн төрлийг сонирхох хүүхэд, залуучуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ жил л гэхэд дотоодын лигт 5 баг өрсөлдсөн бөгөөд тус 5 багаас дэлхийн аваргад тоглох тамирчдаа сонгон шалгаруулалт хийж авсан юм. Шайбтай хоккейн спорт манай улсад хөгжиж байгаатай холбоотойгоор энэ онд нийслэлд СХД, орон нутагт Дархан хотод улсын төсвөөр шинээр спорт цогцолборууд барихаар болсон. потенциал байгааг харуулж байна. Хамгийн гол нь энэ төрлийн багийн спорт эрсдэл өндөртэй, хүчний спорт байдаг тул бага наснаасаа ур чадвар эзэмшиж, айдсаа даван туулах шаардлагатай байдаг. Манай улсын хувьд сонирхогчид харьцангуй залуу, бага наснаасаа хичээллэж эхэлж байгаа нь ирээдүйд том давуу тал болох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )