Өнөөдөр тавдугаар сарын 9. ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болно.
Жил бүр дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг Аугаа эх орны дайны Ялалтын баярын парадыг өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Парадад энэ жил 9000 гаруй цэргийн алба хаагч, 70 нэгж цэргийн техник оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдээд буй.
Парадад мөн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид оролцох аж. Парадыг Оросын нисэх хүчний "Русские витязи" болон "Стрижи" багууд уран нислэгийн үзүүлбэрээр төгсгөхөөр төлөвлөсөн аж.
* * *
Одоогоос 79 жилийн өмнө 1945 оны энэ өдөр фашист Герман үг дуугүй буун өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн 2-р дайн Европ тивд дууссан гэж үздэг. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22:43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвад тавдугаар сарын 9-ний 00:43 минут болж байсан тул баруунд тавдугаар сарын 8-ныг, Орос ба Зөвлөлтийн бүтцэд байсан орнууд тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр гэж нэрлэн, 1945 оноос хойш тэмдэглэж ирсэн. 1945 онд Ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулсан бол түүнээс хойш жил бүрийн тавдугаар сарын 9-ий өдөр Ялалтын баярын парад жагсдаг уламжлал тогтсон юм.
ТВ8 телевизээр
15:00 цагаас Аугаа эх орны дайны Ялалтын баярын парад
23:30 цагаас Хүндэтгэлийн тоглолтыг тус тус хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 6 )
Адгийн хөрш германтай нийлж полшруу дайрч хувааж аваад араасаа хутга шаалгаж ганцаараа биш бүх дэлхий тэмцэж бж германыг буулгаж авсан шүү яг үнэндээ.ЗХУ бол ганц иванууд биш олон үндэстэний бүлэг гэсэн үг.
Маш хамаатай шүү.Өнөөгийн газар нутагт хэний хүчээр амьд яваагаа өдөр бүр сана
Өөрсдөө ялсан юм шиг
Ямар ялалт вээ. Одоо болиоч ээ. Оросууд л тэмдэглэдэг юм бгаа биз. Бидэнд ямар хамаа бна аа
Манай ояа дарга нар нэг мөр MNB-рээ гаргачихгүй дээ, их идсэн өмхий бага идсэн өмхий гэдэг дээ, кк
Үзэхгүй